Энэ жил Олимпийн жил. Бид өмнөх олимпоос өнгө, өнгөөр нь медаль авсан болохоор мөн тэр хэмжээний хүлээлттэй суугаа нь зүй. Энэ агуулгаараа ч Монголчууд спортыг урьд урьдынхаасаа илүү ойлгон дэмждэг болсон билээ. Учир иймээс энэ жилийн спортын уур амьсгалын урьтал болгон түүчээлж, өчүүхэн миний бие СПОРТ гээчээр хэрхэн наадсан тухайгаа өгүүлэх ину.
Нэгдүгээр мачийлт: Дугуй

Бага байхын л “гүргэр хар” нэр алдрын гүртэж явсан би бээр энэ сайхан спортоор гараагаа эхлэсэн байх юм. Авга ах над “гурав дөч”-ийн дугуй авч өгснөөр үеийн хүүхдүүдтэй эн зэрэгцэн жийх боломж гаран удалгүй дугуйн секцэнд орж хамгийн холдоо 10, 16 км-ын бэлтгэлд хамрагдаж байлаа, Дугуйнаасаа буухад өвдөг сөхөрчих гээд чанга шүү. Дараа нь жил бололгүй тэр газраасаа гэрээрээ нүүсэн тул орхигдсон юмдаг.
Хоёрдугаар мачийлт: Хөнгөн атлетик

Бас л бага байхын сургуулийн “Спартакиад”-д ангиасаа орж байсан бөгөөд сүүлд сургуулийн дэргэд нээгдсэн хөнгөн атлетикийн секцэнд ор гэж шахуулсаар 14 хоног яваад “няцсан” гэжугаа. Няцах ч гэждээ охидуудыг нь гүйгээд гүйгээд гүйцэхгүй байсымчин дээ, ккк. Гэхдээ хамт гараагаа эхлэн “өрсөлдөж” байсан хүүхдүүд дотор Улсынхаа рекордыг тогтоож байсан хүн гарсан гэхээр бас бахархадаг л юм.
Гутгаар мачийлт: Буудлага

Ииий... ёстой нэг гэрийн “буг” болоод суужихүй дор АВ нэг өдөр МИ хүү бэлтгэлийн гувцасаа бэлдээд байжаарай, буудлагын секцэнд оруулна гэжийна аа. Тээл нэгэн нартай өдөр хувь заяагаа холбосон доо бид 2 чин. Өө тэгээд эхний 2 жил урсгалаараа шүү дээ, хааяа нойр хүрээд байвал тасална, секцны хүүхэд ирээд явий лд гэж гүйжээж нэг муу юм явна, амжилт ч гэж тэхий дундуур. Дихсэн нэг охинд сайн болчихвоо өнөөх чин, хараад л дурлааск. Таархаараа хачин их ичнэ, тэгсэн хэрнээ харах гээд харуулдаад байна бас, Миний бэлтгэл долооногын 1, 3, 5 дах өдөр, түүний минь ирдэг өдөр 2, 4, 6 дах өдөр. Гэнэт л бөөн идэвхи, бэлтгэлдээ 6 өдөр ирж таслахгүй хийдэг болов, Тоогдчих санаатай тэмцээн этрт ёстой мачийна шүү харин ч нэг, сүүлдээ дэд байранд орвол уурлаж этр /нэг хэсэг тэргүүн байранд л заларч байлаа даа даварцан гар/, их удалгүй залуучуудын шигшээ багт тоогдож, тэр үедээ бол зарим рекорд этрыг тогтоон байлаа шүү дээ идэрчүүд насны ангилал даа. Заа тэгээд одоо ч гэсэн холбоотой байгаа лд энэ сайхан спорттойгоо, Одоо бол хааяа даа ядаж “ам”-аараа буудна, хиймар сэргээл ирдым, ккк. Буудлага спорт хүнийг нягт нямбай, туйлбартай болгож, сэтгэл зүйн хат суулгаж томоожуулдаг гэж боддын.
Дөтдүгээр мачийлт: Цана /сонгомол төрөлд/

Буудлага спортод амжилт гаргах үндэс нь нь УАБ сайн байх явдал гэхүй дор үүгээр дам гичээллэж эхлэсэн бөгөөд нэг үгээр ББЕХ хангах зорилготой байсан гэдэг. Урлаг шүү дээ энэ сайхан спорт чин, хөдлөө мод зүүчээд гүйгээд байна гэж боджийно уу, гүү шт, Тэр дэлэм модыг чин гичээн залахуй өөрөө л гулсаад байх нигууртай, бага гүчээр урт зам туулж байвал чи “овоо” гар гэсэн үг. Гуя, өгзөг хөгжөөд л сайхан даа, “амьсгаа задарна” гэдгийг энд л ёс номоор нь мэдэрдийн билээ, насанд хүрэгчдийн гутгаар зэргийг сүүлд өлхөн биелүүлж л явсан хөн гэжугаа, А, тийм гартаа бас таяг тулна, гүүээ тулах биш юм байна, тулж түлхэхэд ашигладаг юм. Цээж дүүрэн агаар+салхи татуулан гулсах ч, ай даа сайхан шөө. ......шшшшшшШШШШШШшшшшш... гээл хажуугаар тань өнгөрдийн.
Тавдугаар мачийлт: Усан спорт

Өнөө хайр зарласан буудлагын охин маань сэлнэ ээ гээл алга болно, би гэдэг амьтан ваанандаа ч сэлж чадгүүмчин, хамт очоод л харж хүлээж суудаг байлаа эхэндээ. Тэгсэн хадам болох шахсан ИЖ нэг өдөр бэлэг барьдым байна, ми 2 хүүхэд хамт яв гээд “зөвшөөрлийн бичиг” өгснөөр “жараахай” болох замнал тавигдсан түүхтэй. Хамбинаатын голцуу хүүхэд дүүрсэн секц байсан юмдаг, олон сайхан найзтай болсөөн тэндээс, одоо таардаг юм тэдэнтэйгээ. Хамгийн эхэнд бөгөөд одоо ч боломжийн сэлчдэг “бараас”-ыг тэгхэд сурсан. Уралдаан тэмцээнд орж цол зэрэг биелүүлж байгаагүй ч секцэн дотроо сайчуудын эгнээд тун итгэлтэй орсон юмдаг. Миний хувийн дээд амжилт болбаасу Хэнтий аймагын “Аварга тосон”-д байх 2 нуурын томыг нь тэхий дундуур нь гулд сэлээд гарсан явдал болой, заа тэгээд энэ тэндхийг голын цаана гарах этр гээл байгаа лд, энэ төрөл чин хүний дээд доод мөчдийн гүчийн сайн шавхдаг юм билээ, “сайхан бие”-тэй байгаан ач тус эндээс эхтэй гэж мэгээлүү...
Зургаадугаар мачийлт: Каратэ /шотокан/

Бүрэслий гээч хүнийг болон У-шу-г даган дууриаж гэртээ хөл гараа ихээ савчдаг байсан төдийгүй үегүй мэт уян налархай сунгаалт этр угаас хэрэггүй сунаад төрцөн хүүхэд байжээ /”Сүх гэдэг хүүхэд байжээ” гэж дууны аянд оруулан дууд/. Нэг удаа Киокушинкай-н секцэнд орох гэсэн хүүхдийн тоо гүйццэн авахгүй гэснээр гачин урам хугарч байсан ч дараа нь Каратэ гээшийг спорт талаас нь хөгжүүлдэг гэх энэ төрлийн секцэнд орох зашаан усанд хамт сэлж сурсан хүүхдийг дагахуй дор олдсон бөглөө. Ай... нуль эр зориг, гатуужил, тэсвэр тэвчээр шүү дээ, багш ширүүн байх тусам сайжраал байна, сидхэл дотроон бол “Тонк По” шүү дээ, харин тольны өмнө шулдан бие л харагдаад байна, ккк ПӨХХ энэ үед л шөрмөс булчин гээш чин ид ялгарч байсан цаг даа, гатсан гамбираа гамбир, даагдахгүй гэж мэд
Долоодугаар мачийлт: Уулын шүхэр /Параглайдин/
Албан шаалтаар эхэлсэн ч сүүлдээ ДОН тусталаа хөөсөн төрөл гэжугаа, Дүүлэх, халих гэдэг чин энд л бий шүү дээ, Тэртээ хэдэн мянганы өмнөөс үүдэлтэй хүмүүний шувуу мэт нисэх гүсэл энэ спортыг үүссэнээр биелэлээ олсон гэх. Эрсдэлтэй гэдэг ч түүнээс хавьгүй илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг тул нэг амталсан хүн салахаа байдаг “гэмтэй”, одоо энэ тэнгэр агаарын орон зай хоосон мэт харагдавч хичнээн их “асуудал” дотор нь болж байдаг гэдгийг энэхүү төрлийг хөөсний гүчинд захалдаг болсон гэжугаа, Хаанаас, хэдийн хөөрөх вэ, хаашаа, хаагуур, хэрхэн гээд л түлхүүрийг нь гартаа оруулж болдог төрөл дөө, Бүх аюулгүйн дүрэм нь “цусаар” бичигддэг болоод ч тэрүү хорвоо дээр “нисэх” сайхан мэдрэмжийг дэндүү цөөн хүн л амталдаг юм шигээ...
Наймдугаар мачийлт: Кэндо

Бас л албан шаалтаар шахуу учирсан даа бяд 2 чин, нэг өдөр атмаан дууджийна аа, айгаал орсон чин над руу “за энэ хүнтэй танилц” гээл, өнөө хүнд “манай хүн дажгүй аваад явчихаж чадна” этр гээл наадын, дихсэн анклан дэлгэрүүлэх гэж байгаа /албан бусаар бол аль эрт дэлгэрч эхэлсэн юм билээ лд/ гэдгийг сүүлд ухсан бөгөөд хүний эзэмшивэл зохих зан төлөв, шударга шулуун, цэгц байдалд эерэг нөлөө үзүүлдэг гайхам урлаг байсан бөглөө, мэдээж чамд шууд тэгээд хэлэхгүй лд, аандаа дасгал сургуулиа тууштай хийгээд ирэхээр чин ерөөс “мөн чанар” нь танигдаад л ирнэ, Шийдсэн бол төгс хийж дуусга, тэр болтол төвлөр, тэвч, хянамгай бай, ашигтай цагийг хүлээ гэх мэтийг энгийнээр, Нэг тийм зан төлөв бас дагаад үзэл бодол төрүүлнэ, угаасаа ч тэгж байж амжилт гаргах юм билээ, Миний мэдхээр энэ “Бээст” Монголд болсон анхны тэмцээний түрүүг авч улмаар ур чадуураан дээшлүүлэн “Шио-дан” хэмээх хүндэт зэрэг дэвийг ёсчлон хүртэж байсан анхны хүн болсон түүхтэй, Энэ сайхан урлагаар болон өөрийн хайртай багшаараа дамжуулж Япон хүний талаар, тэр ард түмний тухай сайхан сэтгэгдэл над хадгалагддаг болно. Энэ урлаг шигээ нягт нямбай, үнэнч шударга, тууштай юм билээ, Японыхоо хамгийн эртний бие хамгаалах урлагт тооцогддог бөгөөд одоо ч тэрхүү ёс жаяг, өмсгөл этр нь хэвээрээ бөгөөд арвин их түүхтэй гэнэм.
Есдүгээр мачийлт: Бусад спорт буюу үздэг, цаг заваан үрэхдээ харамсдаггүй төрлүүд
Мэдээж өөрөөн гаширч, гашрааж явсанаа болж гаргаахгүй үзнэ шүү, дээр нь Бигүүрний катаана, Сагсалдаан, Боль боль, Гокээ этрийг голчлон үзэх дуртай байлаа, одоо бол ТВ үзэх нихх дуртай биш болсоноос үүдээд тэднүүсийгээ гомдоожаа байх шү,
Мөн Ваяанны самбо, Пээнт боол, ширээний тээнэс, бодибилдинг, биллаард этртэй хоромхон ч гэсэн зууралдаж үзсээ бас, зааз өөрчин юу билээ орхигдуулчуу яачуу, ккк
А, тийн Монгол Үндэсний спорт болох “шагайн харваа”-нд хэсэг гаршиж, өөрт маань ном заасан багшаа ялах зэрэгт хүртрээ “үзсэн” шөө харин, тээл бас буудлага гэсээр орхисон дөө түүнийгээ, Одоо над хашлага, сум маань ч байгаа лд. Харин энэ туулай жил ахин блог хөтлөж үзэх гээд орсон ч хааяа “андуураад” сагсалддаг болсон гэжугаам, хэзээ хойно энэ багийн спортын сайхныг мэдэрч суугаам даа, оройтсон бороо гэж...
Аравдугаарт: Ирээдүйд наадах гүсэлтэй спорт
Явган аялал

Бодибилдинг

Шагайн харваа

Хаширсан хүний нэгэн үг:
Тэр дээр 3, 5, 6 дугаарт дурдсан төрлүүдэд өчүүхэн гүчийг зэрэгцүүлэн өгч байсны үрээр хар залуугаараа ядаргаа нь ясандаа тулан зүрхний хэм алдагдах үзэгдэлд өртөж зүркнээ АТП тарианд оржээж сэхэл авсан билээ, тиймаас залуучууд хамаагүй даган дууриаж давхардуулав этр, хэ хэ.
“МАЧИЙЛТ” гэж үг гавчуулсан учир ину өөрт байгаа бүх гүчээ дайлчилдаг байсанаа л илтгэсэн төдий.
За тэгээд уртын урт нуршуу бээгийгээ гүчээр дуусгахын ялдамд энэ жил Монгол түмний минь төрийн дуулал Олимпийн тэнгэрт олон эгшиглэж, далбаа минь намирах болтугай хэмээх билэгтэй ерөөлийг дэвшүүлье ээ.
